Шүтээн урлаач МУСТА Зэвгийн Энхтайван нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Эрдэнэ Зуу хийдэд 1991 оноос шавилан суусан бөгөөд 1995-2001 оны хооронд Эрдэнэ Зуу хийдийн дэргэдэх "Хичээнгүй" шашны дунд сургуулийг төгсөж. МБШТ Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх "Урлахуй ухааны дээд сургуульд 2001-2003 оны хооронд, 2003-2006 онд "СУИС"-ийн Монгол зургийн ангийг дүүргэсэн билээ. 2006 оноос эхлэн Эрдэнэ Зуу, хийдийн дэргэд "Шүтээн урлахуй 'Төв"-ийг үүсгэн байгуулан ажиллуулж, бурхан урлалын уламжлалыг эдүгээ цагийн техник технологийн шинэчлэлтэй хослуулан олон арван бүтээл туурвиад байна. Тухайлбал малын дотор өөхийг боловсруулан хийдэг тосон урлалаас эхлээд бурхан шүтээнийг шороон будаг тэргүүтнээр урлах зураасан урлал, төмөрлөг металлыг хөөлгөх хөөмөл болон цутгах урлал,мод тэргүүтнээр хийх сийлбэр урлал зэрэг дурслэх урлагийн олон төрөл зүйлээр олон арван урлагийн бутээл, нандин шүтээн урлаж бурхан шашны шүтээн урлалыг тугээн дэлгэруулэхэд унэтэй хувь нэмэр оруулж буй авьяаслаг залуу уран бүтээлч билээ. Мөн З.Энхтайван бага наснаасаа орон хийдэд шавилан суусан лам хунийхээ хувиар шүтээн урлал үйлдэхдээ зөвхөн дүрслэх урлагийн урлаач хүний нүдээр бус ном тэг жаягийн дагуу, зурлага тэргүүтнийг номчлон бүтээдэгээрээ эдүгээ цагийн бусад урлаачдаас ялгаатай юм.
Томоохон бүтээлүүдээс:
- Энэтхэг улс: Бурхан багшийн гэгээрлийн хутгыг олсон газар болох Доржданд, Монголчуудын барьсан "Батцагаан дуган"-ы гол шүтээн Өндөр гэгээн, Ламын гэгээн, Заяын гэгээний дүрүүдийг алтаар шармалдаж урлав
- Сажа Бандида Номын Хүрдэн хийдэд уламжлалт шүтээн зургийн аргаар 3*4м хэмжээ бүхий зургийг даавуун дээр тиг номын дагуу Чингис хаан, Хубилай хаан, Пагва лам тэргүүтэй ихэс дээдсийг түүхэн шүтээн урлахуй барилаар бүтээв
- ОХУ-ын Буриад улсын Жэ Ламалин хийдийн гол шүтээн болох 3 метр өндөртэй бурхан багш, хоёр шавийн хамт, мөн тус хийдэд "Сайн цагийн мянган бурхан"
- Булган аймгийн Баян-Агт сумын Аграмбаравжаалин хийдийн 21 бодь суварга бүхий хэрэмт хашааг бүтээсэн
- Буриад улсын Түнхэн аймгийн хийдэд гол шүтээн болох 10 хангал бурхан, мөн Мондод 3-н суваргат бүхий цэцэрлэгт хүрээлэн гэх зэрэг том жижиг 4000 гаруй бүтээл туурвисан байна.
Тус төвийн тэргүүн 3.Энхтайваны хөдөлмөр бүтээлийг үнэлж 2014 онд Монгол улсын засгийн газрын шийдвэрээр "СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдэг, 2019 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн 127-р зарилгаар "АЛТАН ГАДАС ОДОН"-оор тус тус шагнасан билээ. Эдүгээ тус төв нь урлахуй ухааны чиглэлээр "БАЛДАН СОВА РИГЛИН" хийд, 10-н хангалын дацан барих зорилготойгоор дүрслэх урлагийн чиглэлээр суралцдаг лам хуварга тэргүүтэй 15 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Хаяг: Баянгол дүүрэг, 16-р хороо, 6-11 тоот /Гандагийн баруун талд 6-р гудамжны голд ad power-той байшин/
Утас: 99051335, 94051335, 80031335, 93192222