Хаяг: Баянгол дүүрэг, 16-р хороо, 6-11 тоот /Гандагийн баруун талд 6-р гудамжны голд ad power-той байшин/ Утас: 99051335, 94051335, 80031335, 93192222
Мянган бурхадын баримжаа өргөсний тус эрдэм, ач тус нь хэмжээлшгүй болой, үүнд: 1. Ертөнцөд балин өргөсөн мэт болох 2.Нас хийгээд буян хишиг арвижих 3.Сэтгэл энэлэлгүй болох 4.Бие энэлэлгүй болох 5.Зүс сайн болох 6.Яруу дуут болох 7.Төгс идээ эдлэл их болох 8.Махан нүд асар ариун болох 9.Биеийн муу үнэр арилах 10.Үнэн үгт болох 11.Тэнгэр лус нугуудад их тусыг бүтээх 12.Өндөр язгуурт болох(төрөх) 13.Бодож санасан хэрэг сэтгэлчилэн бүтэх 14.Цаг бусын үхлийн аюулаас гэтэлгэх 15.Сахиусны ивээлд багтан хэл ам,атаа жөтөө,гай барцад холуур өнгөрөх гэх мэтчилэн тус эрдэм цаглашгүй хэмээжээ.
Оройн хэсгээ буюу хүслийг хангагч чандмань эрдэнээ аваад гал тахих зан үйлдээ хэрэглэнэ. Мөн гаднах чимгээ амны хишиг ашдын буянаа даатган галдаа өргөнө. Арвайн гурилаа өвддөг үе мөч дээрээ бүлээсгэн жин тавиад тухайн жилийн хорлолын зүг рүү өргөнө. Үлдсэн арвайн гурилаа малын хот , байшингын булан тохойгоо ариулж хиншүү хярвас гарган үнэрээр хооллодог ад донг хооллож гай барцадаа үлдэн хөөнө. Мөн балин өргөсөн буянаар энэ насандаа эрүүл мэнд, эд баялагаар бялхан санасан сайн хэрэг сэтгэлчилэн бүтэх тухайд, насны нүгэл хилэнц нимгэрч эх болсон зургаан зүйл хамаг амьтныг гэгээрэхийн тухайд зориулж өргөнө.
Баримжааг жил бүр солих ёстой. Гандан хийдүүд ч мөн адил балин тахилаа жил бүр сольдог уламжлалтай. Бүтэн нэг жил бурхан шүтээндээ залахдаа лам ядам чойжинсүрэнмаа ханд дагинас нугуудад өргөсөн буянаа хураасан. Одоо хуучин балингаа лус савдагын хорлол, ад дон хэл ам хараал жатга хариулахын тухайд мөн нохой шувуу өт хорхой хооллон сайн төрөлд төрүүлэхийг ерөөж өргөдөг учиртай. Бид эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд залбирдаг. Зургаан зүйл амьтныг сайн заяаны, муу заяаны гэж хоёр ангилдаг. Сайн заяаны төрөлд хүмүүн, тэнгэр, асур багтана. Муу заяаны төрөлд там, бэрд , адгуус багтдаг. Урьд жилийнхээ баримжааг бид сайн заяаны төрөлдөө өргөсөн. Ийнхүү нэг жил өнжсөн баримжаагаа там, бэрд, адгуус буюу муу заяаны төрөлд өргөж тэдгээрийг сайн заяанд хөтлөн бодь сэтгэл үүсгэхийн тухайд ерөөл өргөдөг. УРД