ХVII жарны "ҮЗЭСГЭЛЭН БОЛГООГЧ" хэмээх ТУУЛАЙ жилийн балин тахил

2022 оны 09 сарын 26

ХVII жарны "ҮЗЭСГЭЛЭН БОЛГООГЧ" хэмээх ТУУЛАЙ жилийн балин тахил

ХVII жарны "ҮЗЭСГЭЛЭН БОЛГООГЧ" хэмээх ТУУЛАЙ жилийн Мянган бурхдын баримжааг өөрийн гараар 25 жилийн туршлагаар бүтээн дэвшин дээшлэх, мандан бадрахын билэгдэл 409 ширхэг бүхий хүслийг хангагч Чандмань эрдэнээр чимэн сүсэгтэн олондоо 6 дахь жилдээ хүргэхэд бэлэн боллоо. Энэ жилийн баримжаа маань бадамлянхуа цэцгийн суурьтай, сүмийн орой бүхий хорготой Чандмань эрдэнийн цэцгээр чимсэн болой.


Бадамлянхуа цэцэг нь намаг балчигийн дундаас ургадаг ч өөрт шавар балчиг шингээлгүй цэвэр цэмцгэр ургадаг учраас цэвэр ариун, өсөн дэвжихийн бэлгэдэл болдог билээ. Мөн дараа жил баримжаагаа солихдоо тус суурийг сангийн бойпор болгон ашиглаж болно шүү. Балингаа сүрийн зай болгон хэрэглэж, уугиулж, хэншүү хярвас гаргаж, муу зүйлийг үлдэн хөөх зэргээр хэрэглээрэй.


Баримжааг урлахдаа мах буюу арвайн гурил, шар тос, элсэн чихэр, ил 33 төрлийн нандин зай, мөн багшаас шавьд дамжсан нууц нандин зайн 51 төрлийн тус эрдэм бүхий ховор эд зүйл, эмийн ургамал, ямааны өөхийг шороон будганд оруулж өнгө ялган дагнаж урладаг монголын уламжлалт тосон урлаг болон өргөл юмаа.

 

Баримжаа өргөсөний тус эрдэм

 

1. Ертөнцөд балин өргөсөн мэт болох

2.Нас хийгээд буян хишиг арвижих

3.Сэтгэл энэлэлгүй болох

4.Бие энэлэлгүй болох

5.Зүс сайн болох

6.Яруу дуут болох

7.Төгс идээ эдлэл их болох

8.Махан нүд асар ариун болох

9.Биеийн муу үнэр арилах

10.Үнэн үгт болох

11.Тэнгэр лус нугуудад их тусыг бүтээх

12.Өндөр язгуурт болох(төрөх)

13.Бодож санасан хэрэг сэтгэлчилэн бүтэх

14.Цаг бусын үхлийн аюулаас гэтэлгэх

15.Сахиусны ивээлд багтан хэл ам,атаа жөтөө,гай барцад холуур

өнгөрөх гэх мэтчилэн тус эрдэм цаглашгүй хэмээжээ. 

 


Жил ирэх тусам захиалга улам их нэмэгдэж захиалсан хүмүүстээ ч хүрч амжихгүй тохиолдол гардаг учир захиалгаа 2 сарын өмнөөс авч хийж эхэлдэг болсон. Мөн та бүхэн минь цааш нь шэйр хийж түгээж өгөөрэй.


Холбоо барих утас: 99051335

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл