Урьд цагд Сэржаан балгад хэмээх газар Гааво хэмээх аяга тахимлагч (гэлон лам) ном үзэж суух үед шөнийн адаг хавьд амнаас нь гал бадарсан аймшигт нэгэн бирд ирээд "Чи долоо хоногоос үхэж миний идээний хувь болно " гэхэд тэрээр машид айж Ялж төгс нөгчсөн бурханд айлтгасанд Бурхан багш бээр тогтоол тарни, сүр хүч цаглашгүй балин өргөх аргыг номлосонд Гааво бээр балинг ёсчилон өргөснөөр цаг бусын үхлийн аюулаас гэтлээд ,цаглашгүй эрдэмийг олсон гэдэг. Энэ мэт Гаавогаас эхлээд өнөөдрийн буяны садан, багш нар хүртэл Балингийн тус эрдмийг тасралтгүй уламжлан ирсэн болой Балин хэмээх үгийн утга нь баримтлалгүй талбих хэмээх санааг агуулдаг бөгөөд өргөх орон нь Тахилын орон болон өглөгийн оронд, хурах бөгөөд өчүүхэн дэлгэрүүлбэл:
Бурхан багш уурын мунхаг, хүсэл шунал, тачаалаас хүмүүний биед хурах 84 мянган хорлолын муу сэтгэл үүсдэг бөгөөд мөн түүнийг даран сөнөөх 84 мянган номын цогцос бий хэмээн номлосон байдаг. Үүнийг хурааж 404 төрлийн засах арга болгон хураасан болой Үүнд:
Иймд дээрх дөрвөн аргыг тэгш үзэж хоцроолгүй үйлдсэнээр 32 билиг, 80 найраг оршин төгс гэгээрэлд хүрэх боломжтой хэмээн айлдажээ.
Эх болсон хамаг амьтан амар амгалан дор тэгш орших болтугай!!!
Балин тахилын товч түүхийг сийрүүлэн бичсэн МУСТА, Алтан гадас одонт, Бурхан урлаач З.Энхтайван