Жамсран сахиусын тэргүүнд Нисванисын таван хорыг дарахын бэлгэдэл болгож гавлын ясан титэм дүрсэлсэн.
Баруун гарт мунхаг харанхуйг ялан дийлэх зэс илд атгуулж, дайсныг дарах ухаан нь хурц байхыг илэрхийлж нум сум үүрүүлэн дүрсэлсэн байдаг.
♥️ ЖАМСРАН Бэгз/Улаан сахиус нь номыг тэтгэгч догшин сахиус болно. Автай сайн хааны үеэс эхлэн Өндөр гэгээн Занабазар болон үе үеийн Богдуудад уламжлагдан буддын шашины догшин Чойжин сахиус Жамсран бурхныг цэргийн яамны шүтээн болгон залсан байдаг. Цэрэг дайны хүчээр түрэмгийлэн хорлогчдыг номхруулагч, төр улсыг хамгаалагч Монгол улс үндэстний өмнө онцгой тангарагтай сахиус болой.
Дайсан тотгор бүхнийг дарж, хамаг амьтныг авран хамгаалагч. Mонгол орноо Улаан сахиус гэж алдаршиж саад бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн номыг тэтгэгч чойжин бөгөөд ертөнцийн муу муухай элдэв хорлол, дайсан, өвчин зовлон, гай барцад, албин чөтгөрөөс аливаа амьтан бүгдийг авран хамгаалах тангарагтай.
Түүнчлэн матар толгойт улаан гутлаар хортон дайснаа дарж авдаг бол энгэртээ барьсан толинд гурван орон, гурван мянган сав шимийг хардаг ажээ. Мөн аливаа саад барцдыг арилгахаар тавин хүний нойтон толгойт эрх эргүүлдэг.
Жамсран хатуу догшин боловч дотоод сэтгэлийн дайсныг дарахыг эрхэмлэх учир егүзэрва нар Жамсран бурхны бясалгалаар өөрийн сэтгэлийн нисваанисыг дарж, бодь сэтгэлийг үүсгэн эрдэм чадлаа хамаг амьтны тусад зориулахыг эрхэмлэдэг билээ.
Ном сударт: Төрөлхийтний эзэн, Төрөлхтний эрхэтийн зүст, Улаан амины эзэн гэх зэрэг олон нэрээр гарах нь бий.
Жамсран сахиус шүтсэний тус эрдэм
Саар бүхнийг ялж, сайн эрдэм чадал бүхнийг эрхшээсэн ертөнцөөс гэтэлсэн шашныг хамгаалагч, номыг тэтгэгч Чойжин Жамсран Бурхан нь 3 муу сэтгэлийн хороос үүдсэн бие, хэл, сэтгэл ертөнцийн элдэв муу хорлол, дайсан зэтгэр, өвчин зовлон, гай барцад, ад чөтгөр, албин зэргийн аюулаас аливаа амьтныг гэтэлгэх ба тэрхүү хорлох сэтгэлийг номхруулж тонилгодог.